

Таны гал тогоонд хорт хавдар нуугдаж байгаа юм биш биз?
Сүүлийн жилүүдэд эрүүл хооллолтыг эрхэмлэдэг, биеийн жингээ барихыг зорьдог бүсгүйчүүдийн дунд тосгүй шарагч (air fryer) хэмээх гал тогооны хэрэгсэл өргөн хэрэглэгдэх болжээ. Илүү бага тос ашиглан хоолыг шарж, илчлэгийг бууруулдаг энэ төхөөрөмж нь эрүүл амьдралын хэв маягт нийцсэн учир олон хүн өдөр тутмын хоол хийхдээ сонгодог болсон байна. Олон улсын хэмжээнд 2026 он гэхэд 100 өрх тутмын 5 нь тосгүй шарагч ашиглах төлөвтэй байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт улам нэмэгдсээр байгааг харуулж байна. Мөн дэлхийн дундаж өрхийн орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчид чанар, аюулгүй байдлыг илүүд үзэх хандлага бий болсон. Өмнөд Солонгос зэрэг Азийн орнуудад өрхийн 64% нь ямар нэг төрлийн тосгүй шарагч хэрэглэдэг байна.

Тайлбар: Энэ график нь тосгүй шарагчийн хэрэглээ дэлхийн өрхүүдэд хэрхэн өсөж байгааг харуулж байна. 2018 онд 100 айл тутамд дөнгөж 1 ширхэг ногдож байсан бол 2026 оноос хойш 5 айл тутмын 1 нь эзэмших түвшинд хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Энэ нь бүтээгдэхүүний түгээмэл байдал, эрэлт хэрхэн өсөж байгааг илэрхийлнэ.

Тайлбар: Өмнөд Солонгосын айл өрхүүдийн дунд тосгүй шарагчийн хэрэглээ өндөр байгааг харуулсан график. 64% нь сагс хэлбэртэй шарагч хэрэглэдэг бол зөвхөн 20% нь огт хэрэглэдэггүй. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэгчид тосгүй шарагчийг өргөн хэрэглээний хэрэгсэл болгон тогтмол ашиглаж байгааг баталж байна.
Гэвч нөгөөтэйгүүр, “тосгүй шарагч хорт хавдар үүсгэдэг” гэсэн цуурхал цахим орчинд тархаж, хэрэглэгчдийн санааг зовоож эхэллээ. Үнэхээр тосгүй шарагч ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу, эсвэл зөв сонголт хийснээр эдгээр эрсдэлийг бүрэн шийдэж болох уу?
Стандартын шаардлага хангаагүй хямд үнэтэй, чанар муутай тосгүй шарагчийн зарим материал халаалтын үед хорт бодис ялгаруулж байдаг.

Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүнтэй шууд хүрэлцдэг хуванцар эд ангиуд нь Bisphenol-A (BPA) гэх нийлэг бодис агуулсан байх магадлалтай. BPA нь дааврын үйл ажиллагааг алдагдуулж, зохист хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоосон байдаг . Мөн зарим хямд шарагчийн сагс болон дотор гадаргуугийн бүрхүүлд наалдалтыг багасгах зорилгоор PFOA (perfluorooctanoic acid), PFOS (perfluorooctane sulfonate) зэрэг “химийн бодисууд” ашигласан байх тохиолдол бий. Эдгээр PFOA, PFOS нь байгальд болон хүний биед задардаггүй учир олон улс оронд хэрэглээг нь хязгаарласан байдаг.
Эдгээр бодис нь удаан хугацаанд биед хуримтлагдвал хорт хавдар, ялангуяа элэгний болон ходоодны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Дэлхий дахинд чанаргүй материалаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс үүдэн жил бүр 3 сая гаруй хүн хавдар өвчнөөр шинээр оношлогддог болохыг ДЭМБ-ын тайланд дурдсан байна.
Тэгвэл энэхүү асуудлыг шийдэхийн тулд MOVA брэнд нь дэлхийн стандартад бүрэн нийцсэн, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангадаг MOVA FD10 Pro тосгүй шарагчаа танилцуулж байна.
MOVA FD10 Pro-ийн онцлог давуу тал нь:
- Эрүүл ахуйн аюулгүй материал: BPA болон бусад хорт бодис агуулаагүй, хүнсний зориулалтын баталгаатай материал.
- Хосолсон халаалт (Dual-Heat технологи): Хоолыг дээд болон доод талаас нь жигд, хурдан болгох дэвшилтэт технологи.
- 360° халуун агаарын урсгал: Хоолыг бүх талаас нь жигд шарж, илүүдэл тосыг шүүж зайлуулснаар хоолны калорийг багасгана.
- 6 литрийн том багтаамж: Нэг дор олон төрлийн хоол хийх боломжтой тул гэр бүлээрээ хамтдаа эрүүл хооллох боломжтой.
- 11 төрлийн ухаалаг горим: LED дэлгэцээр дамжуулан хүссэн горимоо сонгоод л автоматаар хоолыг бүрэн болгож өгнө.
Харин зах зээлд тэргүүлж буй MOVA FD10 Pro шиг эрүүл ахуйн шаардлага хангасан, дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүнийг сонгосноор эдгээр эрсдэлийг бүрэн мартаж чадна. Өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж, орчин үеийн эрүүл хооллолтын давуу талыг эдлэхийг хүсвэл тосгүй шарагчийн сонголтоо зөв хийх нь таны хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг байх болно.
Эрүүл мэндэд хоргүй, чанартай, баталгаатай төхөөрөмжийг гэр бүлийнхээ гал тогоонд байрлуулаарай!
Худалдаалах үнэ: 399,000₮
Онлайн захиалга: SmartStore.mn (https://smartstore.mn/products?q=mova)
Хүргэлтийн утас: 7749-9999
Та PocketZero, Storepay ашиглан хүүгүй, шимтгэлгүй 4-6 хуваан авах боломжтой
Та хүссэн салбартаа очоод эсвэл манай дугаарлуу залгаад 5 минутан дотор 30 сарын хугацаатай, урьдчилгаагүй, 1,6% буюу хамгийн бага хүүгийн нөхцөлөөр зээлээ шийдүүлээрэй.
Хаяг: Shangri-La Mall, 3 давхар дахь Dreame салбар







