

Яагаад цахилгаан дугуй гэж?
Cүүлийн жилүүдэд техник технологи хөгжихийн хэрээр тээврийн хэрэгслүүд шинэчлэгдэж илүү хялбар, ухаалаг, дэвшилтэт болж бидний өдөр тутмын амьдралын хэв маягт эергээр нөлөөлж хөнгөвчилж байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед хүмүүсийн өдөр тутамдаа хамгийн их сонгох болсон цахилгаан дугуйны талаар сонирхолтой хэрэгтэй мэдээллүүдийг хүргэе.

Дугуй унаснаар зүрх, судасныхаа ажиллагааг сайжруулж, илүүдэл жингээ хасах боломжтой. Бас нурууны булчинг сайжруулдаг тул нуруу өвддөг хүмүүст дугуй унахыг эмч нар зөвлөдөг юм билээ. Тамхи татдаг хүмүүс байнга дугуй унавал тамхинаас аяндаа гардаг. Өвдөг болон хөлийн бусад үе мөчинд ачаалал бага өгдөг тул настай хүмүүст дугуй унах нь бүр ч тохиромжтой гэж үздэг.
Хотын захаас гарч дугуй унавал замын хөдөлгөөн сийрэг тул аюул багатай байхаас гадна эрүүл агаараар амьсгалж, байгалийн сайхныг мэдэрч стресс, ядаргаа тайлагддаг.

- Стресс, ядаргаа тайлагдана
- Зүрх, уушгины ажиллагаа сайжирна
- Чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлнэ
- Илүүдэл жин байхгүй болно
- Хөл, гар сайжирна
- Орчин тойрноо өөр нүдээр харна
- Явган явахаас илүү хурдан цаг хэмнэнэ
- Том хотод хөдөлгөөний түгжрэлтэй үед автомашинаас ч илүү хурдан
- Мөнгөнд хэмнэлттэй (өөрөөр хэлбэл машины түлш, таксинд мөнгө зарахгүй)
- Тусгай зогсоол шаардлагагүй
- Чимээ шуугиан гаргадаггүй

Цахилгаан дугуй нь батарей хэсгээс эрчим хүчээ авч моторын хүчээр давхар ажилладаг байхаар бүтээгдсэн дугуй юм. Энэ нь таныг эхний жийлтээ өгч эхлэхэд моторын хүч давхар ажиллаж та өөрөөсөө энерги зарцуулахгүйгээр ямар ч замыг туулах боломжтой бөгөөд жийхгүй байсан ч батарейны хүчээр илүү их зайг бага хугацаанд туулах хүчин чадалтай байдаг. Мөн батарейн багтаамж, жин, замаас шалтгаалж туулах зам хурд нь харилцан адилгүй байдаг.


Та оффисын ажилтан байлаа гэж бодъё, ажилдаа яаран хурдан явахад тань мэдээж унаа хэрэгтэй. Энэ их түгжрээн дунд автомашин бол тийм ч таатай сонголт биш, унадаг дугуй байж болох ч хол зайнд өгсүүр замд таныг ядраах болно. Мотоцикл мопед байж болох ч хотын их хөл хөдөлгөөн нөхцөл байдалд хэтэрхий аюултай бөгөөд утаа тортог бохирдол ихтэй бензин тос гээд урсгал зардал машинтай харьцуулахад бага ч тийм ч санхүүд хэмнэлттэй сонголт биш. Харин цахилгаан дугуй нь цахилгаанаар ажилладаг байгальд ээлтэй эко хэрэглээ бөгөөд ямар ч бартаатай нарийн замаар саадгүй таныг ядраахгүй урт зайг туулах чадвартай шинэлэг хэрэглээ юм.

Энгийн унадаг дугуйнуудаас ялгаатай нь цахилгаан дугуй нь жолоочийн дөрөөнд байрлах туслах мэдрэгчтэй бөгөөд энэ нь дөрөөг жийх үед бие махбодын хүчийг багасгаж моторын хүчээр илүү хурдан явах боломжийг олгодог.





Унадаг дугуй таны машиныг орлоно
Цахилгаан унадаг дугуй нь батарейгаар ажиллах үедээ дээд тал нь 25 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай бөгөөд нэг цэнэглэлтээр дунджаар 40-70км зайг туулах чадалтай байдаг.
Биед хамгийн амар
Энэ бол их хотын завгүй хүмүүст зориулсан бүтээл гэж болно. Тийм ч учраас унахад хялбархан уламжлалт дугуй шиг хүч шаардахгүй. Хөнгөн цагаан материалаар хийгдсэн учраас хөнгөхөн боловч даац нь дунджаар 200 кг байдаг.
Хосолсон дөрөө
Цахилгаан дугуйг жолоодох үедээ дөрөөг жийхгүй байсан ч дан моторын хүчээр хурдаа алдалгүй явах боломжтой ба мотор ажиллаж байх үед дөрөөг жийхэд илүү хүч авч хурдалдаг. Мөн дугуйн цэнэг дууссан тохиолдолд энгийн дугуй шиг хэрэглэх боломжтой байдгаараа илүү давуу талтай юм.
Цаг хэмнэгч
Цахилгаан унадаг дугуй нь зам дээр түгжирч цагаа үрэлгүйгээр ямар ч замаар саад бартаагүй явах боломжтой бөгөөд зогсоол хайж явахгүй тул та цагаа хэмнэж хоббиндоо, гэр бүлдээ болон бусад зүйлсэд өөрийн үнэт цагийг зарцуулах боломжийг олгодог.
Байгаль орчинд ээлтэй
Хэрэв та байгаль орчинд ээлтэй эко хэрэглээг эрхэмлэдэг бол цахилгаан дугуй нь хамгийн сайн сонголт юм. Цахилгаан дугуй нь утаа тортог гардаггүй бөгөөд бензин тос хэрэглэхгүй.
Илүү хямд
Энгийн унадаг дугуйтай харьцуулахад үнэтэй байдаг хэдий ч хэрэглээ туулах чадвар талаас нь авч үзвэл мотоцикл эсвэл машинаас хямд зардал бага хэрэглэхэд хялбар байдаг.
Эрүүл мэндэд тустай
Заавал биеийн тамирын заал, кардиод явалгүйгээр өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарах боломжтой.
Хэн ч ашиглах боломжтой
Нас хүйс өндөр жин харгалзалгүй хэн ч ашиглах боломжтой. Цахилгаан дугуйг унахад их хүч зарцуулах шаардлагагүй байдаг тул өөрийн өдөр тутмын хэрэглээнд тохируулан хэн ч хэрэглэх боломжтой.
Зөөвөрлөхөд амар
Цахилгаан дугуй нь загвар дизайнаас хамааран энгийн дугуйтай харьцуулахад илүү хөнгөн жижиг хэмжээтэй бүр эвхэгддэг төрлүүдтэй байдаг учир хол замд зөөж явах болон гэрийнхээ хаана ч байрлуулсан зай талбай бага эзэлнэ.


Цахилгаан дугуй сонгохдоо та өөрийн тав тух хэрэгцээ шаардлага амьдралын хэв маягт тааруулан сонгох нь чухал билээ. Тэгвэл хэрэв Та цахилгаан дугуй худалдан авах гэж байгаа бол юу анхаарах талаар товч өгүүлье.

Цахилгаан дугуйг ерөнхийд нь гурван төрөлд хуваадаг. Унадаг дугуйны ангилал нь тухайн дугуйны дээд хурд, тохиргоо болон бусад нэмэлт үйлдлүүдээрээ ялгаатай байдаг. Тиймээс энэ нь таны анхаарах ёстой хамгийн эхний шинж чанаруудын нэг юм.
Ангилал 1 : 1-р ангилалд багтах цахилгаан дунгуйнууд нь дунджаар 20 миль/цаг хурдтай, хүчийг зөвхөн дөрөөний тусламжаар дамжуулдаг. Энэ нь таныг дугуй унах үед л мотор асаж ажиллана гэсэн үг юм.
Ангилал 2 : 2-р ангилалд багтах цахилгаан дунгуйнууд нь мөн 20 миль/цаг хурдтай бөгөөд ялгарах нэг онцлог нь хурд нэмэгдүүлэх товчлуураар тоноглогдсон байдаг. Үүний ачаар хурдыг нэмэгдүүлж дөрөөг жийх үед жолоочийг дэмжиж илүү хурд авах боломжтой байдаг
Ангилал 2 : 3-р ангиллын дугуйнууд нь дунджаар 28 миль/цаг хурдлах чадвартай ба хурд тохируулагчгүй байдаг. Энэ ангиллын дугуйнууд нь хосолсон араатай байдаг тул хурд хүчээр илүү юм.

Цахилгаан унадаг дугуйг ерөнхий загвар, зориулалт болон туулах чадвараар нь дөрвөн төрөлд хуваадаг.
Замын дугуй: Эдгээр дугуй нь хот суурин газарт ашиглах зориулалттай байдаг ба бартаат замд явахад тохиромжгүй, зөөвөрлөхөд хялбар бөгөөд хэмжээний хувьд бусад төрлөөсөө жижиг байдаг. Мөн үнийн хувьд ч харьцангуй хямд учир ажил сургуулийн хооронд гэх мэт өдөр тутмын хэрэглээнд тохирох сонголт юм. Мөн зарим загварын хувьд утастайгаа холбон байршил тогтоох, туулсан замаа харах, хурдаа хянах, дугуй унах үед шатаасан калорийгоо харах боломжтой байдаг.
Уулын дугуй: Эдгээр унадаг дугуй нь бартаатай замд зориулагдсан бөгөөд илүү уян хатан, арааны сонголт илүү их, амаржин илүү сайн байдаг тул спортоор хичээллэдэг хүмүүст илүү тохиромжтой. Сул тал нь тэд илүү хүнд байдаг ба үнийн хувьд энгийн загваруудаас илүү үнэтэй байдаг.
Hybrid дугуй: Hybrid дугуй нь хотын болон бартаат замын аль алинд нь тохиромжтой. Эдгээр нь дугуй нь уулын дугуйнаас жингээрээ хөнгөн боловч бартаатай газар ч ашиглах боломжтой байдгаараа илүү давуу талтай байдаг.
Эвхдэг дугуй: ADO 20F XE гэх мэт цахилгаан унадаг дугуйг эвхэж зөөвөрлөх боломжтой байдаг нь зай талбай багатай орон сууц, машины тээш зэрэгт ачиж байрлуулахад тохиромжтой байх зориулалттай хийгдсэн байна. Энэ загварыг хаана ч аваад явах боломжтой бөгөөд заавал гадаа орхилгүй ажлын байр гэртээ ч авч орох боломжтой хөнгөн загвар юм.


Цахилгаан унадаг дугуй нь уламжлалт дугуйнаас илүү хүнд байдаг. Мотор ба батарейны нэмэлт жин нь ихэвчлэн 10 кг-аас 25 кг жинтэй байдаг ба төрөл зориулалтаас хамааран жингийн хувьд 15кг-аас 30кг хүртэл байдаг.
Анхааруулга: Тухайн бүтээгдэхүүний батарейгаар туулах зай нь хэрэглэгчийн жин, явж буй зам, замын бартаа, замын өгсүүр зэрэг хүчин зүйлс нь батарейгаар туулах зайд шууд нөлөөлдөг тул туулах км багасаж болдог. Тиймээс та дээрх хүчин зүйлсийг бодолцон зөв сонголт хийгээрэй 🙂








