
Яагаад тосгүй шарагч гэж?
Хоол болгох олон төрлийн үйлдэл
Агаараар шарах, Шаржигнуур болгох, Дээр доороос гриллдэж шарах, Олон талаас жигнэж болгох, Жимс хатаах

Air fryer хэрхэн ажилладаг вэ?
Air fryer буюу тосгүй шарагч нь өндөр хэмийн халуун агаараар хамгийн богино хугацаанд хоолыг тосгүйгээр бэлэн болгодог бүтээгдэхүүн юм.
Тосгүй шарагчийн давуу талууд
- Илүү эрүүл аргаар хоолоо бэлдэхэд тань тусална
Мөн тосгүй шарагчид шарж болгосон хоол нь бусад тосонд шарсан хоолноос 40%-р бага илчлэгтэй байдаг. Тосгүй шарагч хэрэглэх нь бусад аргаар тосонд шарсан хоолонд агуулагдах “акриламид” гэх хорт хавдар үүсгэгч бодисыг 90% хүртэл бууруулдаг байна. Акриламид нь төмс зэрэг цардуул ихтэй хоолыг өндөр температурт (120С-аас дээш) чанахад үүсдэг хорт хавдар үүсгэгч химийн бодис юм.
- Илүү бага цахилгаан зарцуулна
Тосгүй шарагч нь цахилгаан зуухнаас хэд дахин бага цахилгаан зарцуулдаг
- Гар ажиллагаа бага, аюулгүй
- Угааж цэвэрлэхэд хялбар
- Хоол хийх хугацааг илүү багасгаж хөнгөвчилнө
Хэнд?
Хэрэв таны гэр зай талбай багатай цахилгаан зуухгүй цөөхөн ам бүлтэй болон зуслан лагерийн байранд ашиглахад хамгийн тохиромжтой сонголт болно гэдэгт итгэлтэй байна. Мөн жингээ барьж байгаа эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хэн бүхэнд тохиромжтой.









