

Автомат аяга таваг угаагч хэрхэн ажилладаг вэ?
Автомат аяга таваг угаагч хэрхэн ажилладаг вэ?
Та ойрын хугацаанд аяга таваг угаагч машин авахаар төлөвлөж байна уу? Аваад удаагүй байгаа “Туслагч”-ийнхаа зарим программуудтай сайн танилцаж амжаагүй, давс, гялалзуулагч шингэн, угаагч Табын тухай асууж тодруулах зүйлс бий бол анхаарлаа түр хандуулаарай.
Сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн эрэлттэй, өсөн нэмэгдэж байгаа гэр ахуйн электрон бараа бол Аяга таваг угаагч, хатаагч төхөөрөмж юм. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая.
Аяга, таваг угаагч машины тухай.
Аяга таваг угаагч нь аяга таваг, халбага сэрээ, хутга зэрэг бүхий л гал тогооны хэрэгслийг автоматаар цэвэрлэх зориулалттай машин юм. Автомат аяга таваг угаагч нь материалын хувьд зэвэрдэггүй хатуу ган хайлшаар хийгдсэн байдаг ба энэ нь хүчтэй химийн бодис болон халуун температурт тэсвэртэй байхаас гадна дуу чимээг тусгаарладаг байна.
Хэрхэн ажилладаг вэ?
Автомат аяга таваг угаагч нь гараар угаахаас ялгаатай нь 45-75°C (110-170°F) халуун ус цацаж бохирдлыг арилган нян бактерийг устгаж халдваргүйжүүлдэг. Үүний дараа тусгай бодис болон аяга таваг угаагчаар давхар угаан бага температуртай усаар зайлж хатаадаг.

Аяга, таваг угаагч машины давуу талууд
- Цаг хугацааг хэмнэнэ.
Хэдий бид аяга, таваг угаах ажлаа 5,10 минутын ажил гэж боддог ч, өдөр бүр 7,5 мин, 10 өдөрт 75 мин, 100 өдөрт 750 мин, 1000 өдөр буюу гурван жилд 7500 мин /125 цаг/
- Угаалгын чанар, ариун цэвэр талаасаа илүү гүйцэтгэлтэй.
- Ус болон цахилгааны зардлыг хэмнэнэ. Ихэнх барууны улс оронд дээрх зардлууд өндөр байдаг тул, автоматаар угаасан нь урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлтийг бий болгодог.
- Гарын арьсыг хамгаална.
- Нян бактерийг 99.99% устгана.
Бас мэдээж сул талууд бий. Шилэн эдлэлийн гадаргууг гэмтээх, мөнгөн эдлэл угааж болохгүй гэх мэт. Гэхдээ өрхийн хэрэглээнд олон сайн талыг бий болгодог гэдэгт эргэлзэхгүй байна.

Аяга, таваг угаагч машины төрөл
Гадна байдлаар нь ТАВИЛГАД суурилуулдаг, эсвэл ЭНГИЙН гэж 2 ангилна. Та өөрийн гал тогооны хэв загварт тохируулан аль ч төрлийг сонгон авах боломжтой.
Багтаамж. Бидний сайн мэдэх хувцас угаалгын машин 6 кг, 7 кг, 8 кг багтаамжтай байдагтай адил нийт 8 багц, 12 багц аяга тавгийн багтаамжтай гэх мэт төрлүүд бий. Та өөрийн өрхийн хэрэгцээнд тааруулан энгийн аргаар тооцох боломжтой юм.
Зураг оруулах. Сүүлийн үеийн аяга таваг угаагч нар энгийн халбага, сэрээний сагснаас илүүтэй тусгай тавиурыг дээд талд байрлуулах болсон. Энэ нь угаалгын чанарт илүү нөлөөлж, мөн усны зардлыг давхар хэмнэнэ.


Та худалдан авалт хийхээр төлөвлөсөн бол дараах 7 зүйлсийг анхаарч, тодруулаарай.
- Хэмжээ / өндөр, өргөн,урт /. Хэрэв та гал тогооныхоо аль хэсэгт байршуулахаа хэдийн төлөвлөсөн бол метр авч хэмжээд л сонголтоо хийхэд болно. Ихэнх төхөөрөмж 45см-ийн өргөнөөс эхэлнэ.
- Усны зарцуулалт. Орчин үеийн дундаж аяга таваг угаагч машинууд 6-10 литр ус программаас хамаарч зарцуулна.
- Эрчим хүчний зарцуулалт. А+++, А++ зэрэглэл хамгийн хэмнэлттэйд орно. Жишээ нь Герман улсад 1кВт .цаг эрчим хүч 1056 төгрөг. Харин манай улсад өрхийн тариф 130 орчим төгрөг байдаг.
- Дуу чимээ. Орчин үеийн дундаж аяга таваг угаагчийн дуу чимээ 38-45 децибел хооронд байдаг. Барагцаалбал, бороотой өдөр цонхон дээрх бороон дуслын дуунууд ойролцоогоор 52 децибел хэмжээтэй юм. Харьцангуй өрхийн нөхцөлд дуу чимээ багатай төхөөрөмж. Хувцас угаалгын машин 80 db орчим дуугардаг.
- Тавиурын зохион байгуулалт. Төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй аяга, тавгууд, сав суулгыг зөв зохион байгуулалттай байршуулах, угаалгын үр дүн сайн, бас ус эрчим хүчний хэмнэлт зэргийг тооцоолон үйлдвэрлэгч бүр янз бүрээр л хийдэг, рекламддаг.
- Нэмэлт функцүүд. Нарны эрчим хүч ашиглах, дуу чимээгүй горим, эсвэл бүр ухаалаг утаснаасаа хянах, ажиллуулах зэрэг нэмэлт үйлдлийг багтаасан төхөөрөмжүүд бий.
- Aquastop тохиргоо. Машины аюулгүй ажиллагааг хангахын тулд, хэрэв ус тасрах үед автоматаар унтрах тохиргоотой эсэхийг тодруулахад манай нөхцөлд буруудахгүй байх.
Хэдийн худалдан авалт хийсэн бол:
Хэрэв Та аяга таваг угаагч машинаа сонгон аваад, аль хэдийн гэртээ байршуулаад эхний угаалгаа хийх гэж байгаа бол Танд дараах 3 бүтээгдэхүүн өдөр тутамд хэрэг болно.
- Цэвэрлэгч бодис. Аяга таваг угаах, цэвэрлэх үндсэн бодис хуурай нунтаг, шахмал таб, мөн капсултай шингэн хэлбэрээр өргөн сонголттой байдаг. Угаалгын бусад бүтээгдэхүүний орц найрлагатай ижил бөгөөд 2 in 1 буюу угаагч + гялалзуулагч, эсвэл 3 in 1 буюу угаагч + гялалзуулагч + тусгай давс гэсэн төрлүүдтэй байдаг.
- Тусгай гялалзуулагч / зайлагч шингэн. Аяга таваг угаагч машины тусгай таб байрлах савны дэргэд нарны цацрагийн зурагтай шингэн орох сав бий. Ойролцоогоор нэг удаад дүүртэл нь 50-100 мл хийх бөгөөд өдөр бүр угаадаг гэж тооцоход 7-14 хононо. Үйлдвэрлэгчээс хамаарч янз бүр байдаг тул Та өөрийн машины гарын авлагаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гялалзуулагч шингэн үндсэн 2 үүрэгтэй. Хувцас зайлагч шингэнтэй ижил аяга таваг угаасны дараа үлдсэн цэвэрлэгч бодисыг зайлан, ангижруулах нэмэх цэнэгтэй Тензид бодис.
2 дахь орц нимбэгийн хүчил нь хатаах процессыг илүү сайжруулж, илүү гялтганасан үр дүнг бий болгоно.
- Тусгай зориулалтын давс / Усны хатуулгыг зохицуулагч /
Хэрэглэгчийн газар зүйн байршлаас хамааран усны хатуулаг янз бүр байдаг. Уг асуудлыг шийдэхийн тулд , аяга таваг угаагч машины /ихэвчлэн доод хэсэгт тагтай / тусгай давсыг санал болгодог бөгөөд гол эд ангиудад шохойжилт үүсэхээс сэргийлэх, уусахгүй үлдсэн цэвэрлэгч бүтээгдэхүүнийг алга болгох зэрэгт эерэг нөлөөлж Таны машины найдвартай ажиллах, мөн насжилтыг нэмэх үүрэгтэй.
Үйлдвэрлэгч бүрээс хамаарч нэг удаагийн давсны орц хэдий хэмжээтэй байх, мөн хэр тогтмол нэмэх нь тодорхой болно.
Манай гэрийн машин Beko үйлдвэрийнх бөгөөд нэг удаад 1,2 кг давс ордог. Өдөрт нэг, ихдээ 2 удаа угаалга хийдэг гэж тооцоолоход 1 сар хагасын дараа ахин давс нэмэх хэрэгтэй болдог.
Нэмэлт бүтээгдэхүүн.
Аяга таваг угаагч машины зориулалтын цэвэрлэгч бодис. Уг бүтээгдэхүүнээр Та 1-2 сард нэг удаа цэвэрлэгээ хийснээр, тосны үлдэгдэл, зарим таагүй үнэр хуримтлагдах зэргээс хамгаалж болно. Мөн энгийн өлгөдөг үнэртүүлэгч байдаг ба Таны угаалгыг илүү сонирхолтой зөөлөн, таатай үнэртэй болгоно.
Шинэ аяга таваг угаагчийг ажиллуулах хамгийн чухал 6 алхам
Галын өрөөндөө аяга таваг угаагчтай байна гэдэг өрх бүрийн хувьд маш их давуу талтай: аяга таваг, сав суулгыг хурдан, үр дүнтэй угаахаас гадна найз нөхдийн цугларалт, төрсөн өдөр, баяр наадмын үеэр зочид явсны дараа танд бага ч гэсэн амрах хугацаа олгох болно.






Зөвлөгөө
Та бүхэн аяга таваг угаагчаа ашиглах болгондоо доорх хялбархан зөвлөмжүүдийг хийж хэвшээрэй.
- Сав суулган дээрх хоолны үлдэгдлийг зайлж, цэвэрлэсний дараа угаах.
- Аяга тавгийг эмх цэгцтэй байрлуулаагүйгээс ус хүрэхгүй, бүрэн угааж чадахгүй нөхцөл үүсэхээс сэргийлэх
- Үлдэгдэл хуримтлагддаг шүүлтүүрийг сардаа нэг удаа халуун , савантай усаар цэвэрлэх.
- Хэр хэмжээний бохирдолтой, ямар төрлийн аяга таваг угааж байгаагаас шалтгаалан ажиллах горимыг зөв тохируулах.
- Аяга таваг угаагчид эвгүй үнэр хуримтлагдахаас сэргийлж дотор хэсгийг арчиж цэвэрлэх.
- Хэт их хэмжээний угаалгын бодис, зайлагч бодис бүү ашиглаарай. Хэмжээг нь сайтар харж, тохируулах.
Эдгээр энгийн зөвлөмжүүдтэй танилцан өөрт тохирсон ухаалаг сонголтыг хийгээрэй.










