

Тосгүй шарагч ашиглан хийх хоолны жорууд
Халуун ам бүлээрээ ширээ тойрон суун зооглох амтат хоолны жорыг хүргэж байна. Хайртай гэр бүл үр хүүхдүүддээ тосгүй шарагч ашиглан эрүүл амттай хоолыг богино хугацаанд бэлдэн өгөөрэй.

Орц
- Арьсгүй, ясгүй 2-3 тахианы цээж мах
- ½ халбага ургамлын тос
- ½ халбага давс
- ¼ халбага перец
- ½ цайны халбага ногоон амтлагч (орегано, лаврын, ганга, маржорам, розмарин г.м)
- ½ халбага паприка
- ½ халбага нунтаг саримс
Хийх явц
Тахианы цээж махаа амтлах
Махаа амтлахаас өмнө шүүсийг алчуур цаасанд сайтар шингээж хатаана. Үүний дараа амтлагчаа махандаа сайн түрхэж тараасны дараа 15 минут амрааж эсвэл хөргөгчид хийн хонуулж болно.
Шарах
Бэлэн болсон махаа тосгүй шарагчиндаа хийн 20-30 минут дээр тохируулан 190C градуст шарж болгоно.
Амраах
Бэлэн болсон махаа таваглахаасаа өмнө 5-10 минут гаргалгүй амрааж махны шүүс амтыг илүү гоё шингээж өгнө.

![]() |
Хийх явцТөмс бэлдэх Төмсөө бэлдэхдээ хальсалж эсвэл хальслахгүйгээр гадаргыг сайтар угааж цэвэрлэнэ. Угаасан төмсөө уртааш нь нарынхан хэрчиж хүйтэн усанд 30 минут сойно. Сойсон төмсөө уснаас гаргаж хуурай цаас алчуурт усыг шингээж хатаана. Амтлах Бэлдсэн төмсөндөө тос, давс, перецээ хийн сайтар холино. Шарах Амталсан төмсөө тосгүй шарагчид хийн 200°C хүртэл халааж 10-15 минут турш болгоно. ЗөвлөгөөТөмсөө жигд болгохын тулд шарж байх үедээ хоёр талаар эргүүлнэ. Мөн түлхээс сэргийлж шарж байх үедээ нээж шалгаарай. |

![]() |
Орц4-6 аяга брокколи 1 амны халбага оливын тос 1 халбага бальзамын цуу ⅛ халбага давс Хийх явцАгаар шарагчийг 200°C/390°F хүртэл халаана. Брокколиг жижиглэн ижил хэмжээтэй болгон хэрчиж, аяганд хийнэ. Брокколиг оливын тос, бальзамын цуу, давстай хольж амтална. Сагсанд брокколигоо хийж 7-8 минутын турш шарж болгоно. 2-3 минут тутамд сагсыг сэгсэрнэ. Брокколи цэцэг алтлаг болж, хүрэн болж эхлэхэд брокколи бэлэн болно. ЗөвлөгөөХэрвээ та илүү гарсан брокколигоо хадгалах гэж байвал агаар нэвтрэхгүй саванд хийн хөргөгчид 4 хүртэл хоног хадгалах боломжтой. |

![]() |
Орц 4 эрдэнэ шиш 1 халбага оливын тос эсвэл шүршигч тос Давс, чинжүү (амталгаагаараа) Хийх явц Эрдэнэ шишээ угааж цэвэрлэнэ Оливын тосоор бага зэрэг тослоод давс перцер амтлана. (дурын дуртай амтлагчаа хийн амталж болно) Амтлах жорууд Cармисны нунтаг түрхэж пармезан бяслаг цацаж шарах Зөгийн балтай масло түрхэж шарах Паприка, давс, тосоор амтлан шарах 5-15 минут 170-200C-ийн хэмд шарж болгоно. ЗөвлөгөөЭрдэнэ шишээ болгох явцад бага багаар эргүүлэн бүх талаас бүрэн шарж болгоно. |
Хамгийн богино хугацаанд эрүүл амттай хоол хийхийг хүсвэл бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.












