

Xiaomi Scooter 1S
Гайхалтай унаа ба түүний хэрэглээ

“Үнийн хувьд санаанд багтамгүй хямд үнэ гайхалтай үнэ цэнэ бүхий хэрэглээ гүйцэтгэл хангасан гайхалтай тээврийн зөөврийн хэрэгсэл”
Нийслэлчүүд маань эртлэн босож ажлын эрч хүч, бүтээмж нэмэгдэхийн хэрээр цахилгаан скүүтертэй залуучууд цөөнгүй танд харагдаж байгаа байх. Тэд яагаад цахилгаан скүүтер сонгох болов? Мэдээж цаг алдалгүй бүтээмжээ нэмэгдүүлэн бүхий ажлаа амжуулах гэсэн залуучуудын шинэ сонголт юм. Нийслэлийн авто замын түгжрэлд өдөрт 5.5 цагийг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Харин миний хувьд өдөр өдрөөр өсөж буй авто машины тоон үзүүлэлт байдлаас тандахад энэнээс илүү цагийг зарцуулдаг мэт санагддаг. Тийм учраас түгжрэл нь биднээс зөвхөн цаг хугацаа бус үнэ цэнтэй олон зүйлийг авч оддог байна.

Тухайлбал бидний энерги, ажлын бүтээмж, мөнгө санхүү, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны бохирдол, хайртай хүмүүстээ зориулах цаг хугацааг хумсалсаар байна.Иймд тэрхүү алдагдсан боломж үнэ цэнийг ойлгож буй хүмүүс скүүтерийг сонгох нь энэхүү цагийн ухаалаг сонголт болж буй юм. Тийм учраас та бүхэндээ танилцуулах нь Mi Scooter 1S.

Хамгийн ихээр хэрэглэгчдийн таалалд нийцэж, скүүтер сонгох шалтгаан болж буй зүйл бол цоо шинэ технологи буюу кинетик энерги хувиргагч болоод түүнээс үүсэх боломж нь батарейг илүү удаан ашиглах чанарын баталгаа, туулах чадварыг асар ихээр нэмэгдүүлсэн боломж нь техник мэддэг болоод шинээр авч буй хүмүүст асар ихээр сонирхлыг татах явдал юм. 100кг хүртэлх жингийн хязгаар, скүүтерийн их боломжийг агуулсан сансрын хөлгийн хөнгөн хэр нь бат бөх материалаар хийгдсэн нь хөнгөн бас гайхалтай бүтээгдэхүүн болгож буй явдал юм.
Ерөнхий мэдээлэл:
Зөөврийн төрөл: Эвхэгддэг
Жин: 12.5КГ
Даац: 100кг
Эвхсэн байх үеийн харьцаа: 42.5 x 16.9 x 19.2 инч
Налуу чадамж: 14 градус
Мотор: 250W өндөр гаралттай
Туулах чадамж: 30км
Хурдны чадамж: 25км/ц
Дугуйн хэмжээ: 8.5 инч
Дугуйн төрөл: Пневматик резин
Тоормос систем: E-ABS
Гэрэл: Урд талдаа 2W гэрэл, ард талдаа тоормосны гэрэлтэй, бүх талдаа цацруулагчтай
Усны хамгаалалт: IP54 стандарт
Батарей цэнэглэх хугацаа: 5.5 цаг
Задлан тайлбар:
Хүч болон туулах зай 250ваттын хүчирхэг мотороор дэмжигдэх 25км/ц хурдлах боломжит тээврийн хэрэгсэл. Кинетик энерги ашиглах хөрвүүлэх шинэлэг технологи нь батарей зарцуулалтыг уртасган ачаалал өгөх байдлыг багасгасан чадамж нь таны скүүтерээ ашиглах насжилтыг бүрэн уртасгасан болоод 30км туулах чадамжийг өгнө. Мөн хурдны 3 горимтой учир ямар ч газар хүрээлэн буй байдлаас хамааран хурдаа тохируулан гайхалтай зорчих боломжийг олгох явдал юм.
Насны болон жингийн хязгаар:
16 нас ба түүнээс дээш бүхий л насныханд тохиромжтой, 100кг даац нь ямар ч скүүтэрд байхгүй өндөр чадамж юм.
Зайн эдэлгээ ба цэнэглэх хугацаа:
Скүүтэр систем маань өөрөө батарейнд өгөх ачааллыг бууруулсан байдаг тул батарейгаараа хол зам туулах мөн аюулгүйн систем бүрэн ажиллах нөхцөлийг бүрдүүлж илүү олон жил ашиглах бүрэн боломжтой юм.
Харин түүнийг цэнэглэх хугацаа ердөө 5.5 цаг. Ухаалаг BMS (Ухаалаг батарейны удирдлагын систем) нь хэт хүчдэл, хэт гүйдэл, хэт халалт гэх мэтээс түргэн шуурхай хамгаална. Цаашилбал физик аюул, элементүүдийн нөлөөллөөс хамгаална.


Дизайн болон эргономик
Дизайны хувьд 2021 онд танилцуулж байсан Mi M365 суурь дизайн дээр хийгдсэн бөгөөд энэхүү загвар нь хамгийн өндөр үнэлэмж бүхий дизайн. Цоо шинэ дугуйн загварчлал буюу дотроо хийтэй хагарахаас болгоомжилсон шингэн давхарга бүхий дизайн нь дугуйг өмнөх загвараас 3 дахин бат бөх хэр нь маш зөөлөн болгосон явдал юм.
1 ёсондоо бидний герман чанар гэж гэдэг бодолтой агаар 1 юм :P. Харин эх биеийн хувьд сансрын хөлөг бүтээхэд ашигладаг хөнгөн цагаан бие нь хөнгөн хэр нь асар бат бөх болгож буй юм. Тэгээд маш зөөлөн гайхалтай үрүүл технологи, гар утасгүй байсан ч мэдэх боломжтой гайхалтай хяналтын самбар нь ямар дэвшилтэт технологи гэмээр юм. Харин зөөвөрлөх тал дээр бол эвхэх угсрах үйл явц ердөө 3 секунд...



Аюулгүй байдал
Скүүтер маань мэдээж тээврийн хэрэгсэл учир тоормос, хөлөглөж байх үед үүсэж болох биет гэмтэл зэргээс хамгаалсан байх шаардлагатай. Харин үүнийг Xiaomi маш супер шийдэл олсон нь E-ABS буюу цахилгаан тоормос систем нь асар хурдан аюулгүй болгож байгаа юм.
Мөн Харанхуй орчин зориулсан гэрлээс гадна бүх талд байрлах гэрэл цацруулагч нь таныг шөнө зорчиход ч ойр буй тээврийн хэрэгслүүдэд мэдэгдэх бүрэн боломжтой учир аюулгүй байдал гайхалтай хангагдаж буй юм. Гэхдээ шөнө зорчиход янз бүрийн гэнэтийн нөхцөл байдал үүсдэг тул танд шөнө зорчих үед аюулгүйн дуулга өмсөж байгаарай хэмээн зөвлөж байна. Харин ус шороо тоосны хувьд тодорхой хэмжээнд шингэнээс хамгаалагдсан IP54 стандарттай учир чийг ус шалбаагтай гэх мэт орчинд дайраад гарах тусах зэргээс хамгаалагдсан учир ихэнх нөхцөлд ашиглах бүрэн боломжтой юм. Тус скүүтэрийг УРИН ДУЛААН цаг хаяанд ирснийг тохиолдуулан эхний 100 хүнд 200.000₮ - ийн хямдралтай худалдаалж байна байна. Урамшуулал 3-р сарыг дуустал үргэлжилнэ
Урд болон хойд дугуйн хэсэгтээ бяцхан E-ABS буюу цахилгаан түгжигдхээс хамгаалагдсан тоормосны системтэй
8.5 инч маш зөөлхөн хэрнээ өмнөх загвараас 3 дахин илүү чанартай болсон шинэ дугуй.
2 ваттын нүдэнд ачаалал өгөхгүй байхаар дизайнчлагдсан маш тод урд гэрэл
Тоормос авах үед мэдээлэл өгөх ард талын гэрэл яг л машин мэт хүрээлэн буй орчиндоо таныг ямар үйлдэл хийж байгааг мэдээллэх нь таны аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаална.
Бүхий л талд байрлах гэрэл ойлгогч нь шөнө ч таны аюулгүй байдлыг ихээхэн хангах болно.







