

Xiaomi Mix Fold 2 танилцуулагдлаа.
Xiaomi компанийн 2 дахь эвхэгддэг утас Mix Fold 2 танилцуулагдлаа.
Xiaomi копманы үүсгэн байгуулагч Lei Jun хятадад Mi брэндийн 2 дахь эвхэгддэг утас буюу Mix Fold 2 загварыг танилцууллаа.Одоогоор хамгийн содон буй зүйл бол маш нимгэхэн дизайн болоод асар өндөр үзүүлэлттэй болоод тус загварын зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй хүчтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болсон хэмээн дүгнэж байна.

Дэлгэгдсэн үедээ ердөө 5.4мм зузаантай бол эвхсэн үед нийт ердөө 11.2мм зузаантай болдог байгаагаар тус утаснаас өмнө танилцуулагдсан Samsung Z Fold 4 утаснаас даруйн 4.6мм нимгэхэн байгаа нь тус утсыг илүү тансаг эвтэйхэн мэдрэмж төрүүлэх болно.

Мөн нимгэнээс гадна 262гр жинтэй, өргөн дэлгэцээ дэлгэсэн үед 8 инч Eco Oled LTPO буюу 1-120hz хүртэл хурдтай Dolby Vision технологийн 1000 нит бүхий гайхамшигтай асар тод Gorilla Glass Victus -ээр хүчирхэгжсэн дэлгэц таныг угтах болно.

Gorilla Glass Victus нь дэлгэцийн шилний одоогийн хэрэглээн дахь хамгийн бат бөх дэлгэц бөгөөд ямар ч Fold утсанд байхгүй байсан бол анхны ашигласан утас нь Mi Fold 2 ашигласан юм. Харин техник үзүүлэлтийн хувьд хамгийн сүүлийн үеийн Snapdragon 8+ Gen 1 загварын хүчирхэг чипээр тоноглогдсон бол 12GB рамтайгаар эхний загвар эхэлж байна.

Камерын хувьд 50MP Sony IMX766 үндсэн камер системтэй бол түүний зургийн процессыг боловсруулах систем нь Leica байх юм. Мөн нэмэлт 13MP хэт өргөн өнцгийн, 8MP Телефото 2x зүүм чадамж бүхий камеруудаар тоноглогдсон болно.

Батарейны хувьд 4500Mah түүнийг асар түргэн цэнэглэх 67W турбо цэнэглэлттэй. 12/256Gb загвар 1’340$ оос эхлэх бол 12/1TB загвар 1’780$ оор зөвхөн одоогоор хятад улсад борлуулагдах аж.








