

iPhone 14 Ямар үнэтэй байх бол? A16 Pro чип гэж юу вэ?
Apple компаний зөвлөх Минг-Чи Куо нь A16 чипийг зөвхөн iPhone 14 Pro болон 14 Pro Max-д зориулан үйлдвэрлэхийг санал болгосон. Үүний зэрэгцээ iPhone 14 болон 14 Max хувилбаруудад iPhone 13 цуврал iPhone SE загваруудтай ижил A15 чипийг суулгахаар болжээ.
Apple энэ жилээс эхлэн A15 чипийг энгийн iPhone-уудад ашиглахыг төлөвлөж байна. Гэсэн хэдий ч Apple компаний зүгээс үүнийг A16 чип гэж нэрлэх болсон нь маш сонирхолтой бөгөөд iPhone Pro загваруудад ашиглах A16 чипийг A16 Pro гэж нэрлэх болжээ.
Үнэхээр төгс тайлбар биш гэж үү? Яагаад гэдгийг нь тайлбарлая.
Apple болон хамтрагч түнш байгууллагууд A16 болон M2 чипүүдийг цаашид үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд M2 чипийг илүү чухалчилж авч үзэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ шийдвэр нь A16 чип буюу iPhone ухаалаг утасны үйлдвэрлэлийн дутагдалд оруулах аюултай болсон ч Apple энэ жилдээ одоо байгаа нөөц бололцоогоо ашиглан энгийн iPhone 14 дээр A15 чипийг ашиглаад үүнийгээ A16 гэж нэрлэх боллоо.
Apple компаний Купертино дахь салбар нь жинхэнэ A16 чипийг үйлдвэрлэн iPhone 14 Pro болон 14 Pro Max загваруудад суурьлуулж уг чипийг A16 Pro гэж нэрлэх нь тодорхой болов.
Ингэснээр энгийн iPhone 14 болон Pro загваруудын хооронд үнийн зөрүүтэй байдал бий болох бас нэг шалтгаан гарч байгаа болно.
Таамаглаж байгаагаар iPhone 14 Max загвар нь iPhone 13 Pro загвараас 100$ орчим хямд байна. iPhone 14 Pro болон энгийн загваруудын хооронд 200$ орчмын үнийн зөрүү гарах хандлагатай байна.







