

Ухаалаг бүтээгдэхүүнээ ухаалаг зээлээр !
Орчин үеийн залуус зээлийн үйлчилгээг ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалт болгож, ухаалаг сонголт хийх, оновчтой зарцуулалт хийх санхүүгийн шинэ хэв маяг болгон ашигладаг болжээ. Жишээлбэл: Ухаалаг зээлээр таблет авч гадаад хэлээ сайжруулах, ухаалаг дугуй авч гэртээ фитнес хийж эрүүл мэнддээ хөрөнгө оруулж байна. Тэгвэл та хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас, цаг бугуйвч, таблет, гэр ахуйн цахилгаан барааг манай вэбсайтаас гэрээсээ зээлээр авах боломжтой гэдгийг мэдэх үү?
Их хотын түгжрэлд үнэт цагаа, стрэссээ, шатахуунаа үрэхгүйгээр, банк руу бичиг баримт цуглуулж, оочирт дугаарлахгүйгээр, гэр оффис гээд хаанаас ч, хэзээ ч зээлийн хүсэлт илгээж, банкны гэрээтэйгээ хамт бүтээгдэхүүн хүргүүлээд авах боломжтой. Энэ бол орчин үеийн завгүй амьдралын хэв маяг бүхий хэрэглэгч таны ухаалаг сонголт юм.
Хэрхэн зээлээ гэрээсээ хялбархан шийдүүлэх вэ ?
- Авахын хүссэн бараа руугаа ороод зээлээр авах хүсэлтийг илгээнэ.
- Ажил дээрээ, гэртээ эсвэл ямар ч цагт хаанаас ч илгээх боломжтой.
- Таны иргэний үнэмлэх болон гар утас байхад ердөө 5 минут л зарцуулагдана.
Таны хэрэгтэй нөхцлүүд:
- Та аль ч банкы харилцагч байж болно.
- Таны сард төлөх нийт зээлийн дүн /бусад ипотекийн зээл, цалингийн зээл, кредит картны зээл зэргийг оруулаад/ нийт орлогын 60% -иас ихгүй байх ёстой ба зээлийн дүнгийн орлогод эзэлж буй хувиа хянах боломжтой болсон.
- Нэг дор сагсандаа хүссэн хэдэн ч бараагаа хийгээд бөөн дүнгээр зээлэх боломжтой. Гар утас, ухаалаг цаг, таблетын хамтад нь зээлэх боломжтой.
- Та өөрийн санхүүгийн боломжиндоо тааруулан зээлийн аргачлалаа хүссэнээрээ сонгох боломжтой. Их Бага ямар дүнтэй худалдан авалт хийхээс шалтгаалан шуурхай эсвэл урт хугацааны лизингээс сонгох боломжтой.
Зээлийн хүсэлт илгээхдээ анхаарах зүйлс:
- Хэрэв та Урт хугацааны Лизингийн үйлчилгээ сонгож байгаа бол НД-ын сайт, эсвэл ТҮЦ машинаас баталгаажуулах кодыг авч оруулна.
- Шаардлагатай тохиолдолд банк таниас нэмэлт мэдээлэл лавлаж асууж болох бөгөөд энэ тохиолдолд танд мессежээр сануулна.
- Хэрэв та ХХБ-ны харилцагч биш эсвэл харилцагч мөн байсан ч ТиДиБи Онлайн интернет банкны үйлчилгээг ашигладаггүй бол Зээл батлагдсаны дараа таны мэйл хаяг руу илгээгдсэн нэвтрэх нэр, нууц үгийг авч ТиДиБи онлайн апплекейшныг суулгаж зээлээ хянах боломжтой болно.
- Та зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд таны зээлийн мэдээлэл Монгол банкны Зээлийн Мэдээллийн Санд орж дахин зээл авах боломжгүй болно гэдгийг анхаараарай.
- Та зээлээ ямар нэгэн зөрчилгүй хугацаандаа төлж дуусгасан тохиолдолд та дахин зээл авах үед танд олгогдох зээлийн дүн нэмэгдэх боломжтой.
Зээлийн шийдвэр ба бараа олголт :
- Зээлийн хүсэлт илгээснээс хойш банк 24 цагийн дотор шийдвэрлэнэ.
- Зээл батлагдмагц таны захиалга хүргэгдэх ба хүргэлт хийгдэхэд зээлийн гэрээг баталгаажуулж гарын үсэг зуруулна.
- Хүргэлтийн ажилтан таны иргэний үнэмлэхийг гэрээний мэдээлэлтэй тулган үзэж барааг олгоно.
- Хэрэв та давтан зээл авж байгаа бол дахин мэдээлэл бөглөх боловч нэмэлт гэрээнд гарын үсэг зурах шаардлагагүй ба цахимаар зээлийн гэрээг баталгаажуулна.







