Ухаалаг цаг эзэмшигчдийн 57% нь худалдан авсныхаа дараа илүү их дасгал хийж эхэлсэн гэж судалгаагаар гарсан байна. Ухаалаг бугуйвч нь идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихийн тулд таны хөдөлгөөнгүй байсан үеийг бүртгэж энэ тухай сануулга илгээдэг.

1 үзсэн
#УхаалагЭрүүлМэнд
Ухаалаг цаг эзэмшигчдийн 57% нь худалдан авсныхаа дараа илүү их дасгал хийж эхэлсэн гэж судалгаагаар гарсан байна. Ухаалаг бугуйвч нь идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихийн тулд таны хөдөлгөөнгүй байсан үеийг бүртгэж энэ тухай сануулга илгээдэг.
Хөдөлгөөн хянах : Ухаалаг цагны гол давуу тал бол таны хөдөлгөөнийг бүртгэдэг хянагчтай ба өдрийн алхам, зүрхний цохилт, шатаасан калори болон бусад олон үзүүлэлтийг хянахад тусална. Хөдөлгөөн хянах програмуудын тусламжтайгаар өдөр тутмын зохистой хөдөлгөөний зорилгодоо хүрэхэд түлхэц өгч, таны ахиц дэвшлийг харуулах замаар тогтмол дасгал хөдөлгөөн хийх нөхцлийг бүрдүүлдэг.
Бичил дасгалууд: Ийм төрлийн програмууд нь танд богино хугацааны завсарлагатай дасгалууд, дагахад хялбар заавар, бугуйнаасаа ашиглах болон явцаа хянахад туслана. Байнга завгүй явдаг хүмүүсийн хувьд өдөрт хэдэн удаа 10 минутын дасгал хийх боломжтой ба нэг урт дасгал хийхтэй ижил үр дүнтэй болохыг судалгаагаар нотолсон байна.
Хөтөлбөрийн дагуу дасгал хийх: Энэ төрлийн дасгалын програмууд нь танд өөрийн хуваарь болон ур чадварын түвшинд тохирсон фитнессийн төрлийг сонгох боломжийг олгоно. Ухаалаг цаг ашиглан йог, бүжгийн хичээл, бокс, дугуй гэх мэт дасгал сургуулилтын аль төрлийг сонгосноос үл хамааран нийт амжилт, шатаасан илчлэгээ цаг тухайд нь хянах боломжтой.
Ухаалаг бугуйвчны бүртгэлээс таны өдөр тутмын амьдралын хэв маягийн талаар үнэн зөв мэдээлэл авснаар эмч нар тусламж үйлчилгээгээ илүү оновчтой үзүүлэх боломж бүрдэж байна. Та нойр, хооллолт, хөдөлгөөн, болон эрүүл мэндийн бусад мэдээллээ хянахын тулд ухаалаг цагандаа шаардлагатай апплекшнүүдийг холбож ашиглах, эмчид эдгээр мэдээллийг хуваалцах боломжтой. Зүрхний пульсээ 24 цагийн турш хянаж байх нь гэнэтийн нас баралтаас сэргийлж чаддаг. Унтаж байхдаа ч зүрхээ хянах боломжтой ганц технологи нь одоогоор ухаалаг бугуйвч л байна.
Тогтмол эм хэрэглэх шаардлагатай архаг өвчтэй өвчтөнүүд эсвэл эмчилгээ хийлгэж байгаа гээд бүх хүмүүст эмчийн заавар, жор, эмийн зааврыг дагаж мөрдөх нь чухал. Бид эм уух хуваарийг мартах, тунг алдах зэрэг тохиолдол элбэг байдаг. Ухаалаг цагны аппликейшн нь танд жорын дагуу эмээ уухад туслах ба сануулагчийг тохируулахад илүү хялбар болгож байна.
Өвчнийг эрт илрүүлэх нь эрүүл мэндэд учирч болзошгүй аюулын талаар эрт мэдэж урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах улмаар эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг бууруулах хамгийн сайн арга зам юм. Судалгаанаас харахад ухаалаг цаг нь эрүүл мэндийн дижитал мэдрэгчээр дамжуулан анхааруулах дохиог эрт илрүүлснээр тосгуурын фибрилляци (AFib) зэрэг зүрхний зарим өвчнийг эрт илрүүлж, өвчлөх магадлалыг мөн урьдчилсан сануулж байна.
Эрүүл хооллолт нь хүний бие махбодь, оюун санааны эрүүл байх хамгийн чухал хүчин зүйл гэдгийг бүгд мэддэг. Хоолны дэглэмээ баримтлах хэрэгтэйг мэддэг ч бид мартах, сарнихдаа амархан. Калорио тоолох, эрүүл хооллолтын дадал зуршлыг бий болгох, хооллолтоо төлөвлөх, цагийн хуваарийг баримтлах зэрэгт дадаагүй хүмүүсийн хувьд зориуд цаг гаргаж хэвшсэн зуршилаа солих, өөр шинэ хэв маягт суралцахыг шаарддаг тул ихэнхдээ хүмүүс хойш тавьсаар байдаг. Ухаалаг цаг нь хоол болгоныхоо илчлэгийг хянах, бүртгэх боломжийг илүү ойртуулж чадсан тул хүмүүст эрүүл хооллолтын шинэ хэв маягт дадахад нь туслаж байна.