

Samsung Galaxy Tab S7 FE болон Galaxy Tab A7 Lite тухай
Samsung Galaxy Tab багцын шинэ гишүүдийг танилцуулж байна: Galaxy Tab S7 FE болон Galaxy Tab A7 Lite
Galaxy Tab S7 FE нь 12.4 инчийн дэлгэцтэй, маш боломжийн үнээр фенүүдийн дуртай функцуудыг санал болгодог бол авсаархан Galaxy Tab A7 Lite нь зугаатай байх хэрэглээнд төгс хамтрагч байх болно
Samsung Galaxy Tab S7 FE
Galaxy Tab S7 FE нь маш олон хэрэглэгчдэд таалагдсан функцүүдийг боломжийн үнээр өгөх зорилготой бүтээгдсэн. Хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг шинж чанар, функц, ажиллагааг агуулсан Galaxy Tab S7 FE нь 12,4 инчийн том дэлгэцтэй бөгөөд таныг дараагийн түвшний энтертэйнмэнт, бүтээмж, бүтээлч байдлыг дэмжиж ажиллах болно.

Galaxy Tab S7 FE нь таныг өдөр тутмын ажилдаа эргэн орох цаг болоход маш бүтээмжтэй байлгана гэдэгт найдаж болно. S Pen нь хайрцагт дагалддаг тул та том дэлгэц, хүчирхэг үзүүлэлт дээр өндөр бүтээмжийг гаргах болно. Samsung Notes-ийн тусламжтайгаар та дэлгэцэн дээрх гараар бичсэн тэмдэглэлээ текст болгон хялбархан хөрвүүлэх боломжтой. Тэмдэглэлээ автомат шошгуудаар эмх цэгцтэй байлгаж, Ухаалаг хайлтыг ашиглан өөрт хэрэгтэй тэмдэглэлээ нэн даруй олоорой.
Нэмж дурдахад, хэрэв та судалгааны ажил эсвэл ажлын төсөлд нэгэн зэрэг олон таб эсвэл програм нээдэг бол санаа зовох хэрэггүй: Galaxy Tab S7 FE нь олон ажлыг хялбархан гүйцэтгэдэг. Олон идэвхтэй цонхны тусламжтайгаар та гурван програмыг нэг дор нээх боломжтой. Энэ нь та вэбээр аялах, тэмдэглэл хөтлөх, видео дамжуулах боломжтой гэсэн үг - бүгдийг нэг дэлгэц дээр. App Pair-ийн тусламжтайгаар та олон идэвхтэй цонхонд дуртай програмуудаа хадгалж, хурдан эхлүүлэх боломжтой.
Бүтээмжээ нэмэгдүүлэх илүү олон арга хайж буй хэрэглэгчдэд зориулж Galaxy Tab S7 FE загварыг танд санал болгож байна. Samsung DeX болон Номын хавтастай keyboard -н тусламжтайгаар та таблетаа яг л зөөврийн компьютер шиг ашиглаж, хийх ажлын жагсаалтаа уншиж байхдаа таблетаа компьютер шиг ашиглах боломжтой. Galaxy Tab S7 FE-ээ компьютерийнхээ хажууд нэмэлт дэлгэц болгон хувиргаж, үзэмжийг өргөжүүлж, илүү их ажил амжуулж чадна.

Clip Studio Paint болон Canva нь S Pen-тай хамтран маш гайхалтай бүтээл, тод зураг, дизайн хийхэд зориулагдсан. Clip Studio Paint-г 6 сарын турш үнэгүй туршилтын хувилбараар ашиглаж болно. Тэмдэглэл бичих сонирхолтой хүмүүст зориулсан Noteshelf-ийг үнэ төлбөргүй багтаасан байгаа бөгөөд S Pen-ээ ашиглаад үзэл бодлоо уран сэтгэмжээ ашиглан чөлөөтэй бичих, өнгөлөг тэмдэглэл хийх боломжийг олгоно.

Tab S7 цувралын ижилхэн гялалзсан, загварлаг металл өнгөлгөөтэй гадаргуутай Galaxy Tab S7 FE нь таны хувийн хэв маягт тохирох дөрвөн гоёмсог өнгөний сонголттой: Mystic Black, Mystic Silver, Mystic Green, болон Mystic Pink. Том дэлгэцтэй ч гэсэн Galaxy Tab S7 FE нь нимгэн, хөнгөн бөгөөд хүчирхэг батарейтай.

Samsung Galaxy Tab A7 Lite
Galaxy Tab A7 Lite нь зугаатай байх өдөр тутмын хэрэглээнд төгс хамтрагч байх болно. Гялалзсан, бат бөх удаан эдэлгээтэй металл бүрээстэй 8.7 инчийн дэлгэцтэй, авсаархан. Дэлгэцийг тойрсон нарийхан хүрээ, Galaxy Tab A7 Lite дээрх Dolby Atmos-тай хүчирхэг хос чанга яригч нь таныг дуртай кино, шоу үзэх, тоглоом тоглоход тань гайхалтай мэдрэмж төрүүлнэ.

64 ГБ хүртэлх дотоод санах ойтой, MicroSD картаар 1 ТБ хүртэл өргөтгөх боломжтой, таны дуртай бүх зүйлд хангалттай зай байгаа бөгөөд найман цөмт процессор нь тэдгээрийг жигд, хурдан ажиллуулахад тусална. Удаан ажиллах батерей, 15 Вт хурдан цэнэглэгч, нэмэлт LTE чадамжтай. Удаан эдэлгээтэй металл бүрээстэй, нарийхан хүрээтэй Galaxy Tab A7 Lite нь саарал, мөнгөлөг өнгөтэй.








